ЖОЛООНЫ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ ТӨГСЛӨӨ
Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хангах, хугацаат цэргийн алба хаагчдыг алба хаах хугацаанд нь мэргэжилтэй болгох зорилтын хүрээнд "Төгс сайн" жолооны курстэй хамтран байнгын бүрэлдэхүүн болон тус ангид 2025 оны нэгдүгээр ээлжээр цэргийн албанд татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдад В болон С, D ангилал ахиулах сургалтыг ангийн байрлалд онол, дадлага гэсэн хэлбэрээр зохион байгуулж өнөөдөр жолооны шалгалтаа амжилттай өгч төгслөө.









