ЦЭРГИЙН БАЙНГЫН ТЭТГЭВЭРТ ГАРСАН АЛБА ХААГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Ангийн түүхэн замналыг баяжуулан хөгжүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж, өргөсөн тангарагтаа үнэнч, хоёргүй сэтгэлээр хөдөлмөр зүтгэлээ зориулан, идэвх зүтгэл, санаачилга гарган ажиллаж 2025 онд цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг энэ оны 12 дугаар сарын 24-ний өдөр ангийн байрлалд зохион байгуулав.





Уг арга хэмжээнд ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга, Нийслэлийн цагдаагийн газрын ДХАБХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Алтангэрэл болон захирагчийн зөвлөлийн гишүүд бие бүрэлдэхүүн оролцов.





Энэ үеэр ангийн байлдааны тугийг хүндэтгэн залж тус ангиас гавьяаныхаа амралтад гарч байгаа алба хаагчдад хүндэтгэл үзүүлэн, байлдааны тугаас адис авхуулж дурсгалын зүйлс гардуулан ахмад дайчдын алдар гавьяаг алдаршуулан, ангийн захирагч ахмад дайчдад хандан үг хэлж цаашдын ажил амьдралд нь аз жаргал амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөв.


