“КАРАОКЕ” ДУУНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хугацаат цэргийн алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соёл урлаг, уран сайхныг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, гоо зүйн мэдрэмж олгох, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор ангийн үлээвэр найрал хөгжмийн хамтлагаас “КАРАОКЕ” дууны тэмцээнийг зохион байгууллаа.








Тус тэмцээнд хугацаат цэргийн алба хаагчдаас бүрдсэн нийт 8 баг оролцон авьяас, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс “Дэд байр”-нд дэслэгч, Б.Баяржавхлан салааны захирагчтай “Дөрвөн бэрх” баг, “Тэргүүн байр”-нд ахмад, Б.Алтансүх салааны захирагчтай “Хотын зүрх” баг тус тус шалгарч өргөмжлөл, шилжин явах цом, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.



















