ИХ ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮ
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газар, цэргийн штабтай хамтран Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн урд байрлах Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга, Д.Адъяасүрэн, Цэргийн штабын дарга, хурандаа Б.Болдбаяр, Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн удирдлага, багш, сурагчид оролцлоо.







Төр нийгмийн зүтгэлтэн, гарамгай жанжин Д.Сүхбаатар нь 1893 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харьяат ард Дамдины гэрт төрсөн. 1921 оны 3 дугаар сарын 24-өөс 1922 оны 12 дугаар сар хүртэл Цэргийн яамны Тэргүүн сайдаар, 1921 оны 4 дүгээр сарын 10-аас 1923 оны 2 дугаар сар хүртэл Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оны 2 дугаар сараас насан эцэс болтлоо Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байв.