ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дотоодын цэргийн байгууллагын удирдах бүрэлдэхүүнд алдар гавьяатай ахмад үе, манлайлагчдын амьдрал, алба хаасан туршлага, үнэт зүйлийг таниулан сурталчлах замаар цэрэг-эх оронч үзэл, ёс зүйтэй манлайллыг төлөвшүүлэх, ахмад, дунд, залуу үе хоорондын залгамж холбоог бэхжүүлэх, хамт олны нэгдмэл уур амьсгалыг сайжруулах зорилгоор “АЛДАРТНУУДААС СУРАЛЦЪЯ” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд өнөөдөр Монгол улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, цагдаагийн бэлтгэл хурандаа Б.Эрдэнэномыг урьж ангийн удирдах бүрэлдэхүүн болон алба хаагчдад ярилцлага зохион байгууллаа.





