"ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ" АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дотоодын цэргийн байгууллага болон ангийн түүхэн замнал, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг, оролцоо, хариуцлагыг олон нийтэд, тэр дундаа хүүхэд, залуучуудад таниулан сурталчлах, тэдний эх орноо хайрлан хамгаалах ухамсар, хариуцлагатай иргэн болох үзлийг төлөвшүүлэх зорилгоор батлагдсан хөтөлбөрийн дагуу Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулан "Дотоодын цэргийн байгууллага болон ангийн үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг" арга хэмжээг зохион байгууллаа.
Хөтөлбөрийн дагуу арга хэмжээнд оролцогч хүүхэд, залуучуудад ангийн түүхэн замнал, үйл ажиллагааг товч танилцуулж дотоодын цэргийн байгууллагад ажиллах давуу талаар мэдээлэл өгч хугацаат цэргийн алба хаагчдын, хувцас хэрэгсэл, хоол хүнс, албанд хэрэглэгддэг зэвсэг, тусгай хэрэгслийн үзэсгэлэнг сонирхуулж ажиллалаа.






Мөн хугацаат цэргийн алба хаагчдын зүгээс бэлтгэсэн урлагийн хэсэгчилсэн тоглолтыг толилуулан мэндчилгээ дэвшүүлж “Хийн гар буу”-ны буудлагын тэмцээн зохион байгуулж тэргүүн байр эзэлсэн 11г ангийн сурагч А.Энхжаргалыг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулан арга хэмжээ өндөрлөлөө.






