ЦАГААН САР-ДЭЭЛТЭЙ МОНГОЛ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Айлчлан ирж буй XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан ангийн бие бүрэлдэхүүний дунд Монгол ёс заншлаа дээдлэн хүндэтгэх, алба хаагчдын дунд эвсэг, нөхөрсөг харьцааг бататгах зорилгоор “ЦАГААН САР ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” өдөрлөгийг зохион байгууллаа.



















Арга хэмжээг нээж ангийн захирагч мэндчилгээ дэвшүүлэн хугацаат цэргийн алба хаагчдын бэлтгэсэн урлагийн хэсэгчилсэн тоглолтыг үзүүлж алба хаагчдын дунд Шагай шүүрэх, Монгол ёс, заншлын тухай асуулт хариултын А-Х-А, Урианхай сур харваа, Хамгийн сайхан дээл хувцастай "Монголжингоо", "Юндэнгөөгөө" шалгаруулах зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.






