ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ЗОЛГОЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан ангийн удирдлагууд хугацаат цэргийн алба хаагчидтай нэгдсэн золголт зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр ангийн захирагч хугацаат цэргийн алба хаагчдад баярын мэндчилгээ дэвшүүлж, алба хаагчид болон хугацаат цэргийн алба хаагчдын бэлтгэсэн урлагийн хэсэгчилсэн тоглолт үзүүлж хамтдаа баярын зоог барилаа.










Мөн энэхүү арга хэмжээг “Монгол Тв” телевизээс сурвалжлах баг ирж баярын хөтөлбөрийн мэдээ бэлтгэж ажиллалаа.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.