ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ НАРТ МУЗЕЙ ҮЗҮҮЛЭВ
Жил бүрийн гуравдугаар сард Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх соёлын дурсгалт зүйл, уран зохиол, урлагийн бүтээлээр хүүхэд, залуучуудад үндэсний бахархал эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулагддаг "Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээний хүрээнд ангийн хугацаат цэргийн алба хаагчдад "Чингис хаан үндэсний музей", "Байгалийн түүхийн музей", “Монгол цэргийн музей”, "Жуковын гэр музей"-г үзүүлэх ажлыг зохион байгууллаа.












