“ХАТАН ИЖИЙ” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгаас анх санаачлан Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан, олон хүүхэд төрүүлж өсгөсөн, гэр бүл, үр хүүхдүүд нь тус салбарт амжилттай ажиллаж байгаа, баялаг түүх намтартай, бахархан дуурайх гэгээн үйлстэй ээжүүдийг алдаршуулан өргөмжлөх, тэдний үйлс бүтээлийг сурталчлан таниулах зорилготойгоор зохион байгуулагдаж эхэлсэн “Хатан ижий” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2026.03.04-ны өдөр зохион байгуулагдлаа.



Тус арга хэмжээнд дотоодын цэргийн 805 дугаар ангийн бэлтгэл ахлах ахлагч Л.Баярцэцэг “Хатан ижий” хүндэт өргөмжлөл хүртлээ.






Тэрбээр төрийн цэргийн байгууллагад олон жил үнэнчээр зүтгэж, эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, хичээл зүтгэл, хөдөлмөрөөрөө хамт олныхоо хүндэтгэл, итгэлийг хүлээсэн эрхэм хүн, үр хүүхдээ зөв хүмүүжил, эх оронч үзэл, хөдөлмөрч зан чанарт сурган өсгөж, нийгэм, эх орондоо хэрэгтэй иргэд болгон төлөвшүүлсэн бахархалт ижий юм.
Мөн тус арга хэмжээнд ангийн захирагч оролцож шагнал хүртсэн бэлтгэл ахлах ахлагч Л.Баярцэцэг болон нийт эхчүүдэд ангийн бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс халуун баяр хүргэж хүндэтгэл үзүүлж эрүүл энх, аз жаргал, урт удаан насалж, гэр бүл, үр хүүхдүүдийнх нь ажил үйлс үргэлж өөдрөг, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөлөө.













Арга хэмжээг хугацаат цэргийн алба хаагчдад үзүүлж соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллалаа.