УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг угтан зохиолч Х.Дуламсүрэн хугацаат цэргийн алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр тэрээр өөрийн туурвисан уран бүтээлүүдийн талаар танилцуулж, цэргийн нөхөрлөлийн үнэ цэнэ, үгийн хүч, уран бүтээлийн утга агуулгын тухай сонирхолтой яриа өрнүүлэв.







Мөн цэргүүдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн бөгөөд уулзалт халуун дулаан, дотно уур амьсгалтай болж өндөрлөлөө.