МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ О.БАТБИЛЭГ ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Монгол Улсын тод манлай уяач О.Батбилэг хугацаат цэргийн алба хаагчидтай уулзалт хийж эх оронч үзэл, үндэсний өв соёлоо дээдлэхийн ач холбогдлын талаар санал бодлоо хуваалцаж цэргүүдийн сонирхсон асуултад хариулж ярилцлаа.
Уулзалтын үеэр тэрбээр монгол адууны өв соёл, хурдан морины уяа сойлгын онцлог, уяач хүний тэсвэр хатуужил, хөдөлмөрч зан чанарын талаар сонирхолтой яриа өрнүүлж, залуу дайчдад үнэтэй зөвлөгөө өгсөн юм.
Мөн амжилтад хүрэхэд сахилга бат, зорилготой байдал, тууштай хөдөлмөр хамгийн чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ.










Хугацаат цэргийн алба хаагчид уулзалтаас олон шинэ мэдлэг, урам зориг авч, эх орныхоо уламжлал, бахархлыг улам гүнзгий ойлгосноо илэрхийлэв. Тэд зочин уяачид талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.
Энэхүү уулзалт нь залуу үеийг соён гэгээрүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.