“100 БУУДАЛТ ДААМ”-НЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Ангийн ахмадын зөвлөлийн 30 жилийн ойг тохиолдуулан хугацаат цэргийн алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ахмадын зөвлөлөөс "Халагдах цэргийн нэрэмжит 100 буудалт даам"-ны аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа.












Тус тэмцээнд нийт 20 тамирчин оюун ухаан, авьяас билгээ уралдуулан өрсөлдөж гутгаар байранд байлдагч Б.Гарьдмагнай, дэд байранд байлдагч А.Дандар, байлдагч Б.Балдорж нар тус тус шалгарч медаль, өргөмжлөлөөр шагнагдлаа.