"УРЛАГИЙН МАРШ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА"
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр" тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байна.




Монгол түмний төрт ёс, уламжлал, зан заншлыг түгээн дэлгэрүүлэх, алба хаагчдын эх оронч үзэл, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, соёлын үнэт зүйлсээр дамжуулан үндэсний бахархлыг сэргээх, залуу үед өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах чухал ач холбогдолтойгоор 22 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудаас гадна Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн байгууллага, ОБЕГ-ын нийт 17 багууд 6 үндсэн үзүүлэлтээр авьяас билэг, оюун ухаанаа сорин өрсөлдөж байгаа билээ.