“ЦАГААН САР-МОНГОЛ ТҮМНИЙ ИХ БАЯР” тэмцээнд “Хишигтэн” баг амжилттай оролцлоо"
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр" тэмцээн 22 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.




Монгол түмний төрт ёс, уламжлал, зан заншлыг түгээн дэлгэрүүлэх, алба хаагчдын эх оронч үзэл, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, соёлын үнэт зүйлсээр дамжуулан үндэсний бахархлыг сэргээх, залуу үед өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах чухал ач холбогдолтойгоор зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд Шилдэг удирдагч төрөлд ангийн захирагч, хурандаа М.Мэнд-Амар шалгарч, багийн дүнгээр 5 дугаар байрт шалгарлаа.