ЭРҮҮ, ШҮҮЛТЭЭС АНГИД БАЙХ ХҮНИЙ ЭРХИЙН “СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ”-ЫН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
Дотоодын цэргийн байгууллага, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа, Улсын ерөнхий прокурорын газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо, “Митчелл сан” төрийн бус байгууллагатай хамран энэ сарын 11-ний өдрөөс 13-ны өдрийн хугацаанд зохион байгуулсан “Эрүү шүүлтээс ангид байх хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт” амжилттай зохион байгуулагдаж алба хаагчдад "СУРГАГЧ БАГШ"-ийн гэрчилгээ гардуулах үйл ажиллагаа өнөөдөр (2026.02.13) боллоо.



Арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн доктор, профессор Я.Цэлмэн болон штабын даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцлоо.
Энэхүү сургалтаар Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээ, хууль тогтоомжид тусгагдсан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах онолын мэдлэг олгохоос гадна сургагч багш нараар дамжуулан Дотоодын цэргийн алба хаагч, хугацаат цэргийн алба хаагчдад хүний эрхийн сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах, хүний эрх, эрх чөлөө, эрүү шүүлтээс ангид байх эрхийг хангаж, хамгаалахад бодит ахиц дэвшил гарах юм.