"ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ"-өөс хугацаат цэргийн алба хаагчдад зориулсан арга хэмжээг зохион байгууллаа.
Дотоодын цэргийн байгууллагын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс анги, тусгай салбарын цэргийн ротын офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдад зориулсан "Цэргийн соёлыг дээшлүүлэх арга хэмжээ"-г амжилттай зохион байгууллаа.




Арга хэмжээ "Хувь хүний төлөвшил, соёл харилцаа хандлага" сэдвээр "HR Success" компанийн захирал, үүсгэн байгуулагч Ш.Жаргалын мэдээллээр эхэлж, Анги, тусгай салбараас "Хятад хэлний анхан шатны мэдлэг олгох сургалт"-д хамрагдах сонирхолтой 5 алба хаагчийг сонгон эрхийн бичиг гардуулсан бол алба хаагчдын дунд "Инновац ба жижиг Старт-Апп" шинэ санал санаачилга, шилдэг бүтээлийн уралдааныг зарлаж, тус уралдаанд оролцох багийн ахлагч нарт амжилттай оролцохыг уриалан ажлаа төлөвлөх дэвтэр гардуулав.
Мөн ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны "Сүлд" чуулгын уран бүтээлчид хугацаат цэргийн алба хаагчдад ая дууны мэнд дэвшүүлж урам зориг өглөө.
Арга хэмжээний төгсгөлд 05, 805 дугаар анги болон 837 дугаар тусгай салбарын хугацаат цэргийн алба хаагчдын "Номын клуб"-ыг байгуулж "Эмэгтэйчүүдийн зөвлөл"-өөс шинэхэн номын дээжсийг бэлэглэсэн бол мөн эмэгтэйчүүдийн зөвлөл "Хөгжөөнт тоглоом" тоглуулан шагнал гардуулж, арга хэмжээг амжилттай зохион байгуулж, өндөрлүүллээ