СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын Төрийн нууцын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Пүрэвсүрэн "Төрийн болон албаны нууцын ашиглалт, хадгалалт, хамгаалалтын талаар холбогдох хууль тогтоомжийн тухай ойлголт" сэдвээр сургалт, мэдээллийг штаб, анги, тусгай салбарын алба хаагчдад цахимаар болон танхимаар зохион байгууллаа.


