СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН 12 НАСТАЙ ХҮҮХДИЙГ ОЛЖ, АР ГЭРТ НЬ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ
СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН 12 НАСТАЙ ХҮҮХДИЙГ ОЛЖ, АР ГЭРТ НЬ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ
Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 12 настай, эрэгтэй хүүхэд оршин суух газраасаа сураггүй алга болсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн юм.
Дуудлага, мэдээллийн дагуу Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч Д.Бямбадорж Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран үүрэг гүйцэтгэх үедээ энэ оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс олж ар гэрт нь хүлээлгэн өглөө.
Иймд эцэг, эх асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.