ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дотоодын цэргийн 805 дугаар ангийн нэгдүгээр салбарын нэрэмжит 2026 оны “Хөл бөмбөг”-ийн ангийн аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр Баянзүрх дүүргийн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн талбайд зохион байгууллаа.




















Тус тэмцээнд 6 багийн 78 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж “Тэргүүн байр”-нд Нэгдүгээр салбар
“Дэд байр”-нд Хоёрдугаар салбар
“Гутгаар байр”-нд Ангийн штаб, захиргааны баг тус тус шалгарлаа.
Тэмцээний "Шилдэг тоглогч"-оор ар тал хангалтын жолооч а/а Л.Ариунболд,
"Шилдэг довтлогч"-оор хоёрдугаар салбарын хамгаалалтын ажилтан д/а Б.Хүрэлсүх, "Шилдэг хамгаалагч"-аар нэгдүгээр салбарын хамгаалалтын ажилтан, д/а Т.Сумъяабазар,
"Шилдэг хаалгач"-аар нэгдүгээр салбарын хамгаалалтын ажилтан, д/а Г.Анхбаяр нар шалгарлаа.