ЦЭРГИЙН АНХАН ШАТНЫ БЭЛТГЭЛ ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТӨВИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дотоодын цэргийн командлагчийн 2026 оны А/09 дүгээр тушаал, Дотоодын цэргийн штабын даргын 2026 оны “Цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулах тухай” А/49, Ангийн захирагчийн А/25 дугаар тушаалын дагуу ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчдад “Цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлэх сургалтын төв”-ийн нээлтийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга, захирагчийн зөвлөлийн гишүүд болон ангийн төвийн бүрэлдэхүүн оролцлоо.













Тус арга хэмжээний үеэр ангийн захирагчийн зөвлөлийн гишүүд болон штабын ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, салбарын захирагч нарыг товч танилцуулж хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчдад хичээлийн хэрэглэл гардууллаа.
Мөн энэ үеэр ангийн захирагч хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчдад хандан үг хэлж амжилт хүслээ. Ангид шинээр татагдан ирсэн дайчдыг төлөөлж байлдагч А.Анар үг хэлж, байлдагч А.Түвшинбаяр, У.Бямбадорж нар урлагийн мэндчилгээ дэвшүүллээ.