ТУСГАЙ ТОНОГЛОЛ БҮХИЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд Дотоодын цэргийн 816 дугаар ангийн албаны үйл ажиллагааны шуурхай байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг бэхжүүлэх зорилгоор тусгай тоноглол бүхий 3 ширхэг “Toyota Prius-41” маркийн тээврийн хэрэгслийг шийдвэрлэн гардуулан өглөө.
Арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан, Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Баасансүрэн, штабын даргын зөвлөлийн гишүүд болон алба хаагчдын төлөөлөл оролцов.



Шинээр хүлээн авсан тээврийн хэрэгслүүд нь хамгаалалт, эргүүл, хяналт шалгалтын үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг дээшлүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.