ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН МАРАФОН ГҮЙЛТИЙН АВАРГУУД ТОДОРЛОО
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах 2, 4, 6, 8, 10 км-ийн марафон гүйлтийн тэмцээнд төв, орон нутгийн 30 анги, байгууллагын 384 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөж, амжилттай өндөрлөлөө.



Багийн нийлбэр дүнгээр:
Тэргүүн байрт Дотоодын цэргийн 816-р анги,
Дэд байрт Дотоодын цэргийн 810-р анги,
Гутгаар байрт Дотоодын цэргийн 805-р ангийн баг, тамирчид тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал, медалиар шагнагдлаа.
Тэмцээнд амжилттай оролцсон нийт анги, байгууллага, баг тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.