АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105, Цагдаагийн байгууллагын 105, Дотоодын цэргийн 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, ажил, мэргэжилдээ идэвх зүтгэл, үр бүтээл гарган, хамт олноо манлайлан ажилласан алба хаагчдын хөдөлмөрийг төр, засгаас өндрөөр үнэлж, шагнал гардуулах үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо.





Энэхүү үйл ажиллагаа өнөөдөр /2026.07.08/ Нийслэлийн цагдаагийн удирдах газрын төв талбай, дотоодын цэргийн 805 дугаар ангийн байрлалд болж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Лхагвасайхан болон даргын зөвлөлийн гишүүд оролцов.
Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнээс Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар 34, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн шагналаар 48, Дотоодын цэргийн штабын даргын шагналаар 139, нийт 221 алба хаагч шагнагдаж, хугацааны дэд хурандаа цолоор 10, цагдаагийн дэд хурандаа цолоор 1, хошууч цолоор 11, ахмад цолоор 17, ахлах дэслэгч цолоор 20, цагдаагийн ахлах дэслэгч цолоор 1, офицерын бүрэлдэхүүнд оруулж, дэслэгч цолоор 1, сургагч ахлагч цолоор 2, ахлах ахлагч цолоор 37, ахлагч цолоор 44, урьд хэрэглэж байсан ахлагч цолыг 3 алба хаагчид сэргээж, нийт 147 алба хаагчид цол олгосон юм.