Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан "Хүй долоон худаг"-т үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын үүрэг гүйцэтгэлт, орчин нөхцөлтэй танилцлаа
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан зохион байгуулагдаж буй "Хүй долоон худаг"-т ажиллаж, хамгаалалт, аюулгүй байдал, нийтийн хэв журам хамгаалах, зохицуулалтын үүрэг гүйцэтгэж буй цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр сайд С.Амарсайхан Дотоодын цэргийн хугацаат цэргийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэж буй орчин нөхцөлтэй танилцаж, алба хаагчдын санал хүсэлтийг сонсов.



Тэрээр Үндэсний их баяр наадмын үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах, баяр наадмын үйл ажиллагааг хэвийн, аюулгүй зохион байгуулахад цагдаа, дотоодын цэргийн байгууллагын гүйцэтгэж буй үүрэг, оролцоо чухал болохыг онцлон тэмдэглэв.
Энэ үеэр сайд С.Амарсайхан:
"Үндэсний их баяр наадмын үеэр төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж, иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг хангахын төлөө хариуцлагатайгаар үүрэг гүйцэтгэж буй нийт алба хаагчдадаа талархал илэрхийлье. Та бүхэн хууль, дүрэм журмаа чанд мөрдөж, сонор сэрэмжтэй, сахилга хариуцлагаа өндөржүүлэн ажиллах нь иргэдийн аюулгүй байдлыг хангах үндэс юм" хэмээн онцоллоо.