Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 104 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт өнөөдөр /2026.07.17/ Соёлын төв өргөөнд боллоо.
Энэ үеэр цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан, идэвх зүтгэл гарган ажилласан алба хаагчдыг төрийн дээд одон, медаль болох "Цэргийн гавьяаны одон"-оор цагдаагийн дэд хурандаа Н.Мөнхбат, цагдаагийн дэд хурандаа П.Алтанзул, цагдаагийн дэд хурандаа Б.Алтансүх, цагдаагийн хошууч Д.Батбилэг нар, "Цэргийн хүндэт медаль"-аар Дотоодын цэргийн штабын Ажиллагааны удирдлагын газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, хошууч Ч.Сугар, 05 дугаар ангийн ахмад М.Энхнаран, цагдаагийн хошууч Б.Нямсүрэн, цагдаагийн ахмад Э.Сэргэлэн нарын 21 алба хаагч шагнагдсан юм.





Мөн “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр цагдаагийн ахмад Д.Цэрэнпил, цагдаагийн хошууч Г.Отгонтамир, “Цагдаагийн алдар” хүндэт тэмдгээр цагдаагийн хошууч Х.Эрдэнэболд, “Цагдаагийн гавьяа” тэмдгээр цагдаагийн ахлах дэслэгч Б.Хонгор, цагдаагийн ахмад Т.Отгонбаяр, “Дотоодын цэргийн “Алдар” тэмдгээр ахлагч Б.Хөлөгбаатар, ахлагч Б.Болдбаяр нар шагнагдаж, зарим алба хаагчдад цол олголоо.