ОЛОН УЛСЫН ШАТРЫН ӨДӨР" -Т ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГТ ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ОРОЛЦЛОО
Монголын Шатрын Холбооноос жил бүрийн 7 сарын 20-нд тохиодог Олон улсын шатрын өдрийг тохиолдуулан нийт шатрын клуб, академиуд, сургалтын төвүүд, шатарчид, шатар сонирхогчид, хүүхэд залуучууд, эцэг эхчүүд, ахмад шатарчид, иргэдийн дунд нээлттэй өдөрлөгийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.





Тус өдөрлөгт шатар сонирхогч, шатар сурах хүсэлтэй бүх иргэд нээлттэй оролцож, шатрын сургалтын талаар мэдээлэл авах, шатрын анхан шатны мэдлэг авах, шатрын мэдлэг, дүрмийн ойлголтоо шалгуулах, тоглолт хийх, бодлого бодох зэргээр нэг өдрийг оюунаа хөгжүүлэн идэвхтэй өнгөрүүллээ.
Өдөрлөгийн үеэр тус ангийн хугацаат цэргийн алба хаагчид нээлттэй блиц тэмцээнд оролцсон юм.