ДЭЛХИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС 4 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Бүгд Найрамдах Турк Улсын Бурса хотноо зохион байгуулагдаж буй насанд хүрэгчдийн гардан тулааны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд 15 улсын 350 гаруй тамирчин хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Тус тэмцээний “Өөрийгөө хамгаалах” төрөлд Дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид амжилттай оролцож, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргалаа.



Тодруулбал:
МӨНГӨН МЕДАЛЬ – Дотоодын цэргийн 809 дүгээр ангийн Тусгай ажиллагааны 2 дугаар салбарын бүлгийн захирагч, дэслэгч Э.Оюунгэрэл “Өөрийгөө хамгаалах 1+1” төрөлд;
ХҮРЭЛ МЕДАЛЬ – Дотоодын цэргийн 810 дугаар ангийн Цагдаагийн тасгийн зөрчлийн байцаагч, дэслэгч Ө.Ачитбилгүүн 80 кг-ын жинд;
ХҮРЭЛ МЕДАЛЬ – Дотоодын цэргийн 810 дугаар ангийн эргүүл, хяналт шалгалтын офицер, дэслэгч М.Хосбаяр 70 кг-ын жинд;
ХҮРЭЛ МЕДАЛЬ – Дотоодын цэргийн 810 дугаар ангийн Цэргийн ротын салааны захирагч, дэслэгч М.Шижирбат -90 кг-ын жинд тус тус медаль хүртэж, олон улсын тавцанд мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, бие бялдрын бэлтгэлээ амжилттай харууллаа.