ТАНИЛЦУУЛГА

“Улсын онц чухал объектыг хүч нэмэгдүүлэн хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд оролцох, тусгай үүрэг даалгаврыг гүйцэтгэх” зориулалт бүхий “Дотоодын цэргийн тусгай бэлтгэлтэй бүлэг”-ийг 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2002 онд анхлан байгуулж байсан нь одоогийн 809 дүгээр ангийн үндэс суурь болсон билээ.  

2006 онд Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбар болгон өргөтгөн зохион байгуулагдсан. 2008, 2014, 2018 онуудад нэршил, бүтэц орон тоо өөрчлөгдөн  зохион байгуулагдаж ирсэн бөгөөд 2024 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор тус салбарыг  “Дотоодын цэргийн 809 дүгээр анги” болгон  өргөтгөн зохион байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/203 дугаар тушаалаар “Байлдааны туг”-аа гардан авсан. 

Тус анги Дотоодын цэргийн тухай хуулиар хүлээсэн террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул тохиолдсон үед болон эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай үед зарим обьектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх чиг үүргийг хэрэгжүүлэн тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна. 





"Монгол Улсын иргэн Би Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглая.

Би ард түмнийхээ үндэсний эв нэгдэл, Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, улсын нууцыг найдвартай хадгалж, Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангараглая.

Эх орноо батлан хамгаалагч дайчин Би өргөсөн тангаргаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ." 

Цэргийн албаны тухай хуулиас



Удирдлага Захирагчийн захиргааны удирдлага эрхэлсэн орлогчАнгийн ахлагч, сургагч ахлагч Ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга Ангийн захирагч



Хэл солих
    Хаяг

    Цэргийн хотхон, Их тойруу, Б.Доржийн гудамж, 2-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, 13360

    Утасны дугаар

    +976 9212 0809

    И-мэйл

    dts809@police.gov.mn

    Нэвтрэх