ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ҮНДЭСНИЙ ГВАРДЫН НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА БӨГӨӨД ЦЭРЭГ АШИГЛАЛТЫГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ ВЛАДИМИРОВ ВЛАДИМИР ВЛАДИМИРОВИЧ ТЭРГҮҮТЭЙ ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧИД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан Оросын Холбооны Улсын Үндэсний гвардын нийтийн хэв журам хамгаалах ерөнхий газрын орлогч дарга бөгөөд цэрэг ашиглалтыг зохицуулах газрын дарга, хошууч генерал Владимиров Владимир Владимирович тэргүүтэй төлөөлөгчдийг энэ оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дотоодын цэргийн штабт хүлээн авч, албан ажлын уулзалт хийлээ.





Монгол Улсын Дотоодын цэргийн байгууллага, Оросын Холбооны Улсын Үндэсний гвард хооронд 2024 онд хамтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд энэхүү албан айлчлалаар хоёр тал харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох юм.