"БИДНИЙ НӨХӨРЛӨЛ" спортын цогцолбор тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг угтаж Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний дунд жил бүр уламжлал болгон явагддаг “Бидний нөхөрлөл-2026” спортын цогцолбор тэмцээн 03 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, аваргуудаа тодрууллаа.





Зэвсэгт хүчний Жанжин штабаас зохион байгуулсан тус тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 13 байгууллагын 180 гаруй удирдах албан тушаалтан хоёр өдрийн турш буудлага, биллиард, волейболын төрлөөр авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм.
Энэхүү тэмцээний биллиардын төрөлд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Б.Чинзориг, Дотоодын цэргийн 816 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Гантөмөр нар тус тус "Гутгаар байр"-нд шалгарсан амжилттай оролцлоо.
Жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг тус тэмцээнийг 2027 онд Хил хамгаалах ерөнхий газар зохион байгуулахаар болсон юм.