ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2026 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ "ВОЛЕЙБОЛ"-ЫН ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО
Дотоодын цэргийн байгууллагын 2026 оны аварга шалгаруулах “Волейбол”-ын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээний шагнал гардуулах ажиллагаанд Дотоодын цэргийн штабын дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Ж.Мөнхсолонго болон штабын даргын зөвлөлийн гишүүд, баг, тамирчид, алба хаагчдын төлөөлөл оролцлоо.




Тэмцээний эрэгтэй төрөлд:
Дотоодын цэргийн 810 дугаар анги "Тэргүүн байр",
Дотоодын цэргийн 809 дүгээр анги "Дэд байр",
Дотоодын цэргийн 816 дугаар анги "Гутгаар байр" эзэлсэн бол,
Тэмцээний эмэгтэй төрөлд:
Дотоодын цэргийн 810 дугаар анги "Тэргүүн байр",
Дотоодын цэргийн 816 дугаар анги "Дэд байр",
Дотоодын цэргийн 05 дугаар анги "Гутгаар байр" эзэлсэн амжилттай оролцож , Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах "Волейбол"-ын тэмцээнд оролцох эрх авлаа.