ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2026 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ “МАРШ ТАКТИК, ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН" АВАРГУУД ШАЛГАРЛАА
Дотоодын цэргийн байгууллагын 2026 оны аварга шалгаруулах "МАРШ ТАКТИК, ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН" энэ оны 03 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, аваргуудаа шалгарууллаа.





Тус тэмцээнд Дотоодын цэргийн байгууллагын төв, орон нутгийн 16 анги, тусгай салбар болон Дотоод хэргийн их сургуулийн сонсогчийн салааны нийт 26 багийн 400 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний байнгын салааны төрөлд
Тэргүүн байранд:
Ахлах дэслэгч Б.Ууганбаяр захирагчтай Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байнгын салаа,
Дэд байранд:
Дэслэгч Д.Хишигбадрал захирагчтай Дотоодын цэргийн 809 дүгээр ангийн байнгын салаа,
Гутгаар байранд:
Дэслэгч Д.Дашдондог захирагчтай Дотоодын цэргийн 810 дугаар ангийн байнгын салаа,
Тэмцээний байнгын тасгийн /Орон нутаг/ төрөлд
Тэргүүн байранд:
Ахлагч Э.Бумбаяр захирагчтай Дотоодын цэргийн 828, 829 дүгээр тусгай салбарын хамтарсан байнгын тасаг,
Дэд байранд
Дэд ахлагч Д.Насанбат захирагчтай Дотоодын цэргийн 831 дүгээр тусгай салбарын байнгын тасаг,
Гутгаар байранд
Ахлах дэслэгч А.Батболд захирагчтай Дотоодын цэргийн 832 дугаар тусгай салбарын байнгын тасаг.
Эмэгтэй байнгын тасгийн төрөлд
Тэргүүн байранд
Дэд ахлагч А.Надмидсүрэн захирагчтай Дотоодын хэргийн их сургуулийн эмэгтэй тасаг,
Дэд байранд
Дэслэгч Б.Энхжин захирагчтай Дотоодын цэргийн 810 дугаар ангийн эмэгтэй тасаг,
Гутгаар байранд
Дэслэгч Э.Оюунгэрэл захирагчтай Дотоодын цэргийн 809 дүгээр ангийн эмэгтэй тасаг.
Хугацаат цэргийн салааны төрөлд
Тэргүүн байранд
Дэслэгч Ө.Шинэбаяр захирагчтай Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хугацаат цэргийн салаа,
Дэд байранд
Дэслэгч Ж.Лхагвадорж захирагчтай Дотоод хэргийн их сургуулийн сонсогчийн салаа,
Гутгаар байранд
Дэслэгч Г.Улсболд захирагчтай Дотоодын цэргийн 810 дугаар ангийн хугацаат цэргийн салаа тус тус шалгарсан амжилттай оролцлоо.
Мөн байгууллагын нийт дүнгээр "Шилжин явах цом"-ын эзнээр Дотоодын цэргийн 809 дүгээр анги тодорлоо.