"ЦЭРГИЙН ГУРВАН ТӨРӨЛТ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний бие бялдар, мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүйн бэлтгэл, хуулиар хүлээсэн чиг үүргийг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Дотоодын цэргийн штабын нэрэмжит Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2026 оны аварга шалгаруулах “Цэргийн гурван төрөлт” тэмцээнийг өнөөдөр (2026.04.02) Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Хужирбулан дахь Засвар хангалтын төвийн сургалтын талбайд зохион байгуулж байна.
Энэ удаагийн тэмцээнийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар баталсан Цэрэгжлийн спортын дүрмийн дагуу буудлага, гранат шидэлт, 3000 метрийн гүйлт гэсэн үндсэн гурван төрлөөр зохион байгуулж, цагдаа, дотоодын цэргийн 36 анги, байгууллагын 108 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Цэрэгжлийн спорт нь төрийн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний байлдааны болон мэргэжлийн бэлтгэлийн ур чадварыг дээшлүүлж, бие бялдар, сэтгэл зүйн өндөр ачааллыг даван туулах чадварыг хангахад чиглэсэн цэргийн норматив, спортын төрлүүдийг багтаасан биеийн тамирын зорилтот үйл ажиллагааг хэлдэг бөгөөд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаагаар онцлог юм.





Мөн энэхүү тэмцээн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагдах Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах томоохон сорилго болж байна