“ЦАГДАА”, “ЦАГДАА-ЖОЛООЧ”, “ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН” МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРАГДСАН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ТӨГСӨЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Дотоодын цэргийн байгууллагад 2025 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар татагдан ирж, алба хаах хугацаандаа Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагчийн албан тушаалд ажиллах хүсэлт гарган, судлагдаж "Цагдаа", "Цагдаа жолооч", "Хамгаалалтын ажилтан" албан тушаалд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар мэргэжил олгох сургалтад Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд хамруулан төгсөлтийн арга хэмжээг өнөөдөр (2026.10.02) Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байрлалд зохион байгууллаа.




Тус арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Дамбийням, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Чинзориг, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Даваасүрэн болон бусад удирдлага, алба хаагч, хугацаат цэргийн алба хаагчид, хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийн төлөөлөл оролцлоо.