БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.
Дотоодын цэргийн байгууллагаас Бүгд Найрамдах Хятад Ард улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, ахлах хурандаа Жан Сюүлян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, ажлын уулзалтыг зохион байгууллаа.



Уулзалт өнөөдөр /2026.10.13/ Дотоодын цэргийн штабт зохион байгуулагдаж, уулзалтад Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Лхагвасайхан, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Х.Наранбаатар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хуурай замын цэргийн атташе, ахлах хурандаа Ма Чи нар оролцсон юм.
Энэхүү уулзалтаар Дотоодын цэргийн байгууллагаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Зэвсэгт цагдаагийн байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан сургалт зохиох талаар харилцан санал солилцов