ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБ, ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ БАЙГУУЛСАН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХҮРЭЭНД “ХАМГААЛАЛТЫН АЖИЛТНЫ ЧАДАВХЖУУЛАХ БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дотоодын цэргийн штаб, Дотоод хэргийн их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд “Хамгаалалтын ажилтныг чадавхжуулах богино хугацааны сургалт”-ыг 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дотоод хэргийн их сургуулийн байрлалд “Шалган нэвтрүүлэгчийг чадавхжуулах” сэдэвт сургалтаар эхлүүллээ.



Сургалтын нээлтийн ажиллагаанд Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Х.Наранбаатар, Цагдаагийн сургуулийн захирал, Дотоодын цэргийн 804 дүгээр ангийн захирагч, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар, нар оролцож, сургалтыг албан ёсоор нээсэн юм.
Энэхүү сургалт нь хоёр байгууллага хамтран зохион байгуулж байгаа анхны сургалт юм. Сургалт 9 хоногийн хугацаанд 64 цагийн хугацаатай танхим, лаборатори хэлбэрээр зохион байгуулагдана.