“АЛТАН НАМАР” — ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ БИД ХАМТДАА МОД ТАРЬЯ!
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хойч үедээ ногоон дэлхийг өвлүүлэн үлдээх эрхэм зорилготой билээ.
Ногоон ирээдүйн төлөөх хамтын ажиллагаа




“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Цагдаа, Дотоодын цэргийн байгууллага болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу говийн бүсэд ойжуулалт хийх, хамгаалалтын ногоон зурвас байгуулах ажил өрнөж байна.
Энэхүү ажлын хүрээнд ажлын хэсгийн хурлыг зохион байгуулж, Дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн, анги, тусгай салбарын хугацаат цэргийн алба хаагчид идэвхтэй оролцон, мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна.