“ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН” АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дотоодын цэргийн байгууллага, Дотоод хэргийн их сургууль хамтран “Хамгаалалтын ажилтан” алба хаагчдыг чадавхжуулах сургалт энэ оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд 10 хоногийн хугацаанд Дотоод хэргийн их сургуулийн байрлалд зохион байгуулагдлаа.
Сургалтад амжилттай хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардуулах хаалтын арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, доктор (Ph.D), бригадын генерал Н.Лхагвасайхан, Дотоод хэргийн их сургуулийн Дэд бөгөөд Сургалтын газрын захирал, цагдаагийн хурандаа Э.Сэргэлэнбаатар, штабын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Х.Наранбаатар болон удирдлага, эрдэмтэн багш, алба хаагчид оролцлоо.








Энэхүү сургалт нь Дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр Дотоод хэргийн их сургуультай хамтран анх удаа зохион байгуулж байгаа байгаа бөгөөд байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлж байгаа улсын онц чухал объектын цогц хамгаалалтын систем, мэдээллийн нэгдсэн систем, ухаалаг нэвтрүүлэлтийн систем, рентген төхөөрөмж, металл илрүүлэгч, сканер зэрэг орчин үеийн дэвшилтэт технологи, инновацад суурилсан хамгаалалтын үйл ажиллагааны чиглэлээр сургалтыг штабын холбогдох чиглэл хариуцсан албан тушаалтан, сургагч багш нар зохион байгуулснаараа онцлог байв.
Дотоодын цэргийн байгууллагад модуль аргачлалаар сургалтын хөтөлбөр хэрэгжүүлснээр гуравдугаар улирлын байдлаар алба хаагчдын албан үүргээ гүйцэтгэх чадамж, аюулгүй байдал, сахилга, ёс зүй урьд оны мөн үетэй харьцуулахад 48.0 хувиар буурч, эрх зүйн мэдлэг 14.8 хувиар өссөн эерэг үр дүн гарсан.