2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН “САХИЛГА ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Ангийн 2023 оны эхний хагас жилийн “Сахилга ёс зүйн зөвлөгөөн”-ийг 07 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулж алба хаагчдыг танхимаар болон цахимаар хамрууллаа.
Тус хурлын үеэр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн Ёс журмын тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ц.Ганзориг “Сахилга ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим асуудал”, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч, донтох эмгэг судлаач Ж.Гантулга “Донтох эмгэгийн тухай ойлголт”, “Сотгууруулах ундаа ба эрүүл мэнд” сэдвээр сургалт, мэдээлэл хийв.