"ЭРҮҮЛ МЭНД-ЭРҮҮЛ БИЕ" СЭДЭВТ ЯВГАН АЯЛЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
“Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох гуравдугаар шатны үзлэг”-т алба хаагчдыг бэлтгэх, цаашид биеийн тамир, спортын арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж, алба хаагчийн, эрүүл мэндийг хамгаалах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор бие бүрэлдэхүүний дунд “ЭРҮҮЛ МЭНД-ЭРҮҮЛ БИЕ” сэдэвт 8 н километрийн явган аялалыг “Чингэлтэй хайрхан“-ы чиглэлд зохион байгууллаа.
Тус арга хэмжээний үеэр ЦБТЗ-18-ын 7 дугаар дасгал "Дүүжинд суниах", 10-р дасгал "Дүүжинд татаж давах", 13-р дасгал "Суга савлуурт сунайх", 22-р дасгал "Туухайг нэг гараар түлхэлттэй өргөх" зэрэг дасгалуудаар бэлтгэл хийлгэж мөн алба хаагчдын дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулан ажиллалаа.