ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 2 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ, МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБАА МАНДУУЛАН АЛБА ХААГЧДЫН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ БАРИМТАД ҮЗЛЭГ ХИЙЖ АЖИЛЛАЛАА.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 201 дүгээр тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Тавантолгой нүүрсний уурхайг Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авахаар тогтоож, тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар Дотоодын цэргийн гэрээт тусгай салбарыг байгуулж, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 356 дугаар тогтоолоор Тавантолгой нүүрсний уурхайг хамгаалах Дотоодын цэргийн гэрээт тусгай салбарыг “Дотоодын цэргийн 810 дугаар анги” болгон өргөжүүлэн алба ажиллагаагааг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн явуулж байна.
Анги байгуулагдсан энэ өдөр бие бүрэлдэхүүн нэгдэж, төрийн далбаа мандуулж, дүрэмт хувцас, бичиг баримтад үзлэг хийж, алба хаагчдад үүрэг чиглэл өгч ажиллалаа.