ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБ, АНГИ, САЛБАРЫН ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Алба хаагчдын сахилга, ёс зүй, сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Дотоодын цэргийн эмэгтэй алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор эмэгтэй алба хаагчдын дунд сургалт, соён гэгээрүүлэх арга хэмжээг энэ оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Story hub – English book cafe”-д зохион байгуулан ажиллалаа.
Арга хэмжээний үеэр “Зөв хооллолт, эрүүл зөв амьдрах ухаан”, “Жендерийн тухай ойлголт, жендерийн мэдрэмж, ажлын байрны бэлгийн дарамт”, ”Гэр бүл төлөвлөлт”, “Гэр бүлийн үнэ цэнэ, анхаарах асуудал”, “Эмэгтэй хүний сэтгэл зүйн онцлог, биеэ авч явах соёл” зэрэг сэдвээр тус тус сургалт зохион байгуулсан.
Мөн Дотоодын цэргийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, танин мэдэхүйн асуулт хариултын “АХА” тэмцээн зохион байгуулахад гутгаар байрт Дотоодын цэргийн 805 дугаар ангийн ээлжийн сувилагч, дэд ахлагч Г.Давааням, дэд байрт тус ангийн мэдээлэл хүлээн авагч, ахлагч Б.Ганчимэг, тэргүүн байрт Дотоодын цэргийн штабын Соён гэгээрүүлэх хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Б.Алтанзул нар шалгарч бусдыгаа манлайлан оролцов.
Сургалтанд хамрагдсан нийт эмэгтэй алба хаагчдад гарын бэлэг гардуулж, Дуурь бүжгийн эрдмийн чуулгын дуурийн дуучин МУСТА Н.Пүрэв ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.