ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ БЭЛТГЭЛЭЭР ХАЛАВ
Дотоодын цэргийн командлагчийн 2023 оны “Цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халах, ээлжит цэрэг татлагын ажлыг зохион байгуулах тухай” Б/102 дугаар тушаалын дагуу Дотоодын цэргийн байгууллагад 2022 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар татагдан ирж, алба хаах хугацаа дууссан түрүүч, байлдагч нарыг цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээг энэ оны өнөөдөр /2023.10.15/ 05 дугаар ангийн байрлалд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга бригадын генерал Р.Чингис, Нийслэлийн цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт болон дотоодын цэргийн штабын даргын зөвлөлийн гишүүд анги байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Мөн энэ үеэр хугацаат цэргийн алба хаах хугацаандаа цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлт гаргаж сургалтад хамрагдсан 63 алба хаагчийг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар ахлагчийн сул орон тоонд томилж ажлын байраар хангав.