ЭМГЭНЭЛ
Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024.01.24-ний 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин осолдож ихээхэн хэмжээний дэлбэрэлт үүссэний улмаас галыг унтраахаар ажиллаж явсан Баянзүрх дүүргийн гал унтраах 63 дугаар ангийн 28-30 насны гурван гал сөнөөгч харамсалтайгаар амиа алдлаа.
Энх цагийн эгэл баатрууд нь болж, мөрдэсөө гялалзуулсан шилдэг гурван гал сөнөөгч залуу ажил, үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэнд тэдний хамт олон, гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье. Гал ус, гамшиг ослын үед хамгийн түрүүнд явсан баатар зоригт эрхэм нөхдийнхөө суу алдрыг цэргийн алба хаагчид бид хэзээ ч мартахгүй. Эх орны эрэлхэг хөвгүүд таны өмнө мэхийн ёсолъё.
Гүн эмгэнэл илэрхийлье.