ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБ, АНГИ, ТУСГАЙ САЛБАРУУДЫН ДУНД “САГСАН БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Дотоодын цэргийн штаб, анги, тусгай салбаруудын дунд “Маргаашийн төлөөх, өнөөдрийн үнэ цэн” уриан дор 810 дугаар ангийн нэрэмжит “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг Дотоод хэргийн их сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгуулан явууллаа. Тус тэмцээнд Улаанбаатар хүрээний анги, салбараас гадна орон нутгийн анги, тусгай салбаруудын нийт 12 багийн 96 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан оролцсоноос:
•Эрэгтэй багийн тэргүүн байранд Дотоодын цэргийн 810 дугаар анги;
Дэд байранд Дотоодын цэргийн 821 дүгээр тусгай салбар;
Гутгаар байранд Дотоодын цэргийн 805 дугаар анги;
•Эмэгтэй багийн тэргүүн байранд Дотоодын цэргийн 05 дугаар анги;
Дэд байранд Дотоодын цэргийн 805 дугаар анги;
•Эрэгтэй шилдэг тоглогчоор Дотоодын цэргийн 821 дүгээр тусгай салбарын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Мөнхсайхан;
•Эмэгтэй шилдэг тоглогчоор Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч М.Болормаа;
•Багийн нийлбэр дүнгээр Дотоодын цэргийн 810 дугаар анги шалгарч шилжин явах цом, өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.
Баг тамирчдынхаа цаашдын спортын тэмцээн, уралдаанд нь өндөр амжилт хүсье.