ЦЭРГИЙН ТАНГАРАГ ДАВТАЖ, АЛБА ХААГЧДАД ЦЭРГИЙН ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 99 жилийн ойн өдрийг тохиолдуулан Ангийн байлдааны тугийг залж, “Цэргийн тангараг давтах”, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, Улсын онц чухал объектыг хамгаалах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад цол, шагналыг гардуулах ажиллагааг зохион байгууллаа.
Хууль зүй дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр 2 алба хаагч,
Дотоодын цэргийн командлагчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/118 дугаар тушаалаар:
Ахмад цолоор 4 алба хаагч,
Дэслэгч цолоор 1 алба хаагч,
Дотоодын цэргийн штабын даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/365 дугаар тушаалаар 1 алба хаагчийн Ахлах ахлагч цолыг сэргээж, хугацааны Ахлагч цолоор 5 алба хаагч,
Дотоодын цэргийн штабын даргын энэ оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/366 дугаар тушаалаар Дотоодыг цэргийн “Албаны төлөө” тэмдгээр 1 алба хаагч,
Дотоодын цэргийн штабын даргын “Баярын бичиг”-ээр 1 алба хаагч тус тус шагнагдлаа.
Цол, шагналаар шагнагдсан нийт алба хаагч нартаа баяр хүргэж, цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.