УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДЛАА.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэх зорилтын дагуу хэрэгжиж буй “Эрт илрүүлэг” үзлэг, оношилгоо, шинжилгээнд ангийн алба хаагчдыг энэ оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 08.40-17.00 цагийн хооронд Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг болон Өмнөговь аймгийн бүсийн оношилгооны төвд хэсэгчилсэн байдлаар хамрууллаа.