АЛБА ХААГЧДАД ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАВ
Монгол Улсад Орчин цагийн Зэвсэгт хүчин болон төрийн цэргийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 103 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа Дотоодын цэргийн байгууллагын 12 алба хаагчийг Төрийн одон, медалиар шагнаж, урамшуулсныг гардуулан баяр хүргэлээ.
Төрийн одон медалиар шагнагдсан нийт алба хаагчдадаа баяр хүргэж цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.