ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН 2024 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ “МАРШ-ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН” ЭХЭЛЛЭЭ.
Дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүний дунд уламжлал болгон зохион байгуулагддаг 2024 оны “Марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн”-ий нээлтийн ажиллагаа өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дотоодын цэргийн 05 дугаар ангид боллоо.
Тус тэмцээнд нийт 14 анги, байгууллагын 270 гаруй алба хаагч хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж байгаагаас Дотоодын цэргийн 810 дугаар ангиас эрэгтэй 2 тасаг, эмэгтэй 1 тасгийн бүрэлдэхүүн тус тус оролцож байна.
Энэхүү цогцолбор тэмцээн нь гарааны өмнөх ажиллагаа болон маршийн замд гүйцэтгэх ажиллагаа гэх үндсэн 2 төрлөөр энэ сарын 02, 03-ны өдрүүдэд Дотоодын цэргийн 05 дугаар анги, Цагдаа, Дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн “Нарстай ам” дахь хээрийн сургалтын хэсэгт тус тус зохион байгуулагдах юм.
Тэмцээнд оролцож буй нийт баг, тамирчид та бүхэндээ амжилт хүсье.